МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ ДОКТОРАНТААР СУРАЛЦАХЫГ УРЬЖ БАЙНА

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ ДОКТОРАНТААР СУРАЛЦАХЫГ УРЬЖ БАЙНА


МУИС-ийн докторын сургалтанд 2009-2010 оны хичээлийн жилээс элсэн суралцахыг хүссэн хүмүүсийг 2009 оны 8-р сарын 28, 31 ба 9-р сарын 1-ээс 4-ний өдрүүдэд МУИС-ийн хичээлийн 1-р байрны 320 тоот өрөөнд бүртгэнэ.

Магистрын зэргийн боловсролтой, эрдэм шинжилгээний ажил хийх сонирхолтой, эрдэм шинжилгээний ажлын дадлагатай, судалгааны бүтээлтэй (сонины өгүүллийг тооцохгүй) хүмүүсийг элсүүлэн өдөр, эчнээ, экстернат хэлбэрээр суралцуулна. Үүнд докторант өдрөөр 3-3.5 жил, эчнээгээр 4-4.5 жил суралцана. 
МУИС-ийн докторант нь суралцах хугацаандаа 60 кредит цагийн сургалт, судалгааны хөтөлбөрийг биелүүлж, сэдвийн дагуу хийсэн судалгааны үр дүнгээр эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлүүлсэн эрдэм шинжилгээний бүтээлээр диссертаци бичиж хамгаална.
Докторантаар элсэхийг хүсэгчид дараах материал бүрдүүлсэн байна. Үүнд:

  • Төрийн албан хаагчийн биеийн байцаалт, цээж зурагтай (1-р маягт )
  • Хувийн өргөдөл
  • Бакалавр, магистрын зэргийн баталгаажуулсан дипломын хуулбар (эхтэй нь тулгаж үзнэ)
  • Бүтээлийн жагсаалт, шинэ бүтээл, оновчтой саналын гэрчилгээний хуулбар (эхийг үзнэ)
  • Ажил байдлын тодорхойлолт
  • Иргэний үнэмлэх
  • Докторантаар суралцахыг дэмжсэн байгууллагын зөвшөөрөл, таныг гэрээгээр сургах буюу сургалтын зардлыг төлөх бол тэр тухай албан баталгаа
  • Цээж зураг - 3%
  • Элсэлтийн шалгалтын хураамж - 10000төгрөг
  • Материалаа хийх битүүмжлэл сайтай хавтас


Элсэгчдээс мэргэжлийн болон гадаад (англи юм уу орос) хэлний шалгалт авна. Мэргэжлийн шалгалтыг тухайн шинжлэх ухааны чиглэлээр магистрын боловсролын түвшинд авна. Гадаад хэлний шалгалтыг тестээр авч, тодорхой болзол хангасан хүмүсээс унших, ярих, сонсох чадварын шалгалт авна.

 

Сэтгэгдэлүүд:

Одоогоор сэтгэгдэл бичигдээгүй байна. Та бичвэл анхных нь болно.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.