докторын зэрэг хамгаалав

С.Мөнхбат багш докторын зэрэг хамгаалсанд баяр хүргэн, амжилт хүсч байна. 

PhD

МУИС-ийн докторант Сономдаржаа овогтой Мөнхбат "Монгол дахь улс төрийн намын бүтэц зохион байгуулалтын төлөвшилтийн асуудал" сэдвээр улс төрийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаална. Хамгаалалт 2009 оны 10-р сарын 01-ний 14.00 цагаас МУИС-ийн Төв байрний 320 тоот өрөөнд болно   

PhD
2009-2010 оны хичээлийн жилд МУИС-ийн НШУС-ийн улс төр судлалын оройн /2,5 жил/ ангид элсэлт авна.

 

2009-2010 оны хичээлийн жилд МУИС-ийн НШУС-ийн улс төр судлалын оройн /2,5 жил/ ангид элсэлт авна.

Элсэлтэд тавигдах шаардлага: Дээд боловсролтой байх /бакалавр/
Өргөдөл хүлээн авах газар: МУИС-ийн хичээлийн 2-р байрны 271 тоот өрөөнд
Утас: 312659, 88026467    

 

сэдэв /докторантуур/

Улс төр судлалын салбараар
Улс төрийн ухааны онол, түүх, Улс төрийн институт, үйл явц, Харьцуулсан улс төр судлал, Олон улсын харилцаа, Улс төрийн соёл, үзэл суртал    

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ ДОКТОРАНТААР СУРАЛЦАХЫГ УРЬЖ БАЙНА

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ ДОКТОРАНТААР СУРАЛЦАХЫГ УРЬЖ БАЙНА


МУИС-ийн докторын сургалтанд 2009-2010 оны хичээлийн жилээс элсэн суралцахыг хүссэн хүмүүсийг 2009 оны 8-р сарын 28, 31 ба 9-р сарын 1-ээс 4-ний өдрүүдэд МУИС-ийн хичээлийн 1-р байрны 320 тоот өрөөнд бүртгэнэ.

Магистрын зэргийн боловсролтой, эрдэм шинжилгээний ажил хийх сонирхолтой, эрдэм шинжилгээний ажлын дадлагатай, судалгааны бүтээлтэй (сонины өгүүллийг тооцохгүй) хүмүүсийг элсүүлэн өдөр, эчнээ, экстернат хэлбэрээр суралцуулна. Үүнд докторант өдрөөр 3-3.5 жил, эчнээгээр 4-4.5 жил суралцана. 
МУИС-ийн докторант нь суралцах хугацаандаа 60 кредит цагийн сургалт, судалгааны хөтөлбөрийг биелүүлж, сэдвийн дагуу хийсэн судалгааны үр дүнгээр эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлүүлсэн эрдэм шинжилгээний бүтээлээр диссертаци бичиж хамгаална.
Докторантаар элсэхийг хүсэгчид дараах материал бүрдүүлсэн байна. Үүнд:

  • Төрийн албан хаагчийн биеийн байцаалт, цээж зурагтай (1-р маягт )
  • Хувийн өргөдөл
  • Бакалавр, магистрын зэргийн баталгаажуулсан дипломын хуулбар (эхтэй нь тулгаж үзнэ)
  • Бүтээлийн жагсаалт, шинэ бүтээл, оновчтой саналын гэрчилгээний хуулбар (эхийг үзнэ)
  • Ажил байдлын тодорхойлолт
  • Иргэний үнэмлэх
  • Докторантаар суралцахыг дэмжсэн байгууллагын зөвшөөрөл, таныг гэрээгээр сургах буюу сургалтын зардлыг төлөх бол тэр тухай албан баталгаа
  • Цээж зураг - 3%
  • Элсэлтийн шалгалтын хураамж - 10000төгрөг
  • Материалаа хийх битүүмжлэл сайтай хавтас


Элсэгчдээс мэргэжлийн болон гадаад (англи юм уу орос) хэлний шалгалт авна. Мэргэжлийн шалгалтыг тухайн шинжлэх ухааны чиглэлээр магистрын боловсролын түвшинд авна. Гадаад хэлний шалгалтыг тестээр авч, тодорхой болзол хангасан хүмүсээс унших, ярих, сонсох чадварын шалгалт авна.

 

магистрын сургалт элсэлт авч байна.

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ МАГИСТРАНТААР СУРАЛЦАХЫГ УРЬЖ БАЙНА


2009-2010 оны хичээлийн жилд МУИС-ийн магистрын сургалтанд элсэгчдийг 2009 оны 8 сарын 28, 31 болон 9 сарын 1-ээс 4-ний өдрүүдэд МУИС-ийн хичээлийн 1-р байрны 320 тоот өрөөнд ажлын цагаар бүртгэнэ. Элсэгчдээс 9-р сарын 7-ноос 11-ний өдрүүдэд мэргэжлийн болон гадаад хэлний шалгалт авах ба гадаад хэлний шалгалтыг орос, англи хэлний аль нэгээр өгч болно. Магистрын сургалтад элссэн тохиолдолд шалгалт өгсөн хэлээрээ гадаад хэлний хичээлийг цаашид гүнзгийрүүлэн судлах болно.

Бүртгүүлэхдээ дараах материалыг хавтсанд хийж, бүрдүүлсэн байна. Үүнд:
- Магистрантурт элсэн суралцахыг хүссэн өргөдөл 
- Баклаврын зэргийн диплом, түүний нотариатаар баталгаажуулсан хуулбар
- 3x4 хэмжээтэй гэрэл зураг - 2% 
- Элсэлтийн хураамж 9000 төгрөг    

 

2009 оны хээрийн дадлага

МУИС-ийн НШУС-ийн улс төр судлалын төгсөх ангийн оюутнууд 2009 оны хээрийн дадлагаа Архангай, Өвөрхангай аймагт амжилттай хийж өндөрлөв. Ангиа сайн зохион байгуулж дадлага хийх явцад идэвхи зүтгэл гаргасан ангийн дарга Б.Цэвээндорж, Б.Батчимэг, багш проф.Ё.Довчин, тэнхмийн эрхлэгч проф.Ц.Ганболд нарт талархал илэрхийлж байна. 

Монгол улсын их сургуулийн Нийгмийн шинжлэх ухааны сургууль Улс төр судлалын тэнхим

 

Товч танилцуулга

      Улс төр судлалын тэнхим нь үндсэн багш 14, тавин хувийн багш 3, цагийн багш 2, 1 туслах ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнээс зөвлөх профессор 1, тэргүүлэх профессор 2, доктор 7, ахлах багш 4, докторант 3 ажиллаж байна. Тус салбарт жил бүр өдрийн 4 анги, оройн 4 ангид 200 гаруй оюутан суралцдаг.

      Сургалт эрдэм шинжилгээний ажлын зорилго:
Бакалаврын төвшинд улс төр судлаач, нийгэм судлалын багш бэлтгэх, цаашид магистр, докторын сургалтын чанарыг сайжруулах, сургалт эрдэм шинжилгээний ажлын нэгдлийг хангах, сургалтын хөтөлбөрийг байнга боловсронгуй болгож чанарыг дээшлүүлэхэд оршино.

 

(Нийт: 9)